Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах зорилготой “Сонгинохайрханд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-24-нд "Мишээл экспо"-д болно. Үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм.