Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто замын зорчих хэсэгт дулааны шугамын ажил хийнэ. Иймд 2020 оны 06 дугаар сарын 12-ны оройны 23:00 цагаас 14-ний өглөөний 06:00 цагийн хооронд авто замыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

Авто замыг хаах хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:20А “Баянхошуу – 3,4 хороолол – Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори”, Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”, Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн автобусууд Өнөр хорооллын урдуур буюу доорх зураглалын дагуу явна.

Иймд зорчигчид та бүхэн зорчилтоо төлөвлөн үйлчлүүлнэ үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.



Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар