Өмнөд Солонгосын хамгийн алдартай хосуудын нэг болох Сонг Жунг-Ки болон Сонг Хе-Кё нар гэрлэлтээ цуцлуулахаар өнгөрсөн сарын 27-нд өргөдлөө өгсөн. Тэдний салалын эргэн тойрныг судлахаар дотоодын хэвлэл мэдээлэл ханцуй шамласны дүнд дундын 86.5 сая доллароо хуваах гэж байгааг олж мэджээ. 

Сон Жунг-Ки Сонг Хе-Кётэй гэр бүл болсноос хойш алдартай болсон бөгөөд одоо салах гэж байгаад шүтэн бишрэгчид нь дургүй байгаа. Тэдний хөрөнгийн талаар Солонгосын Maeil Business эдийн засгийн сонинд ийнхүү задлан бичжээ:

Сонг Жунг-Ки хуучин эхнэртэйгээ суухаас өмнө зар сурталчилгаанд тоглодог байсан ч гэрлэлтийнх нь дараа хөрөнгө нь илт өссөн. Зөвхөн зар сурталчилгаанаас гэхэд л 34.5 сая долларын ашиг олсон. Түүний Сечо дүүрэгт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө нь 2.2 сая долларын үнэтэй. Мөн Итхэвон дахь бал сарын байшин нь 8.6 сая доллар боловч гэрлэлтээсээ хойш нэг ч удаа очоогүй.


Сонг Хе-Кё урлагийн салбарт хуучин нөхөртэйгөө харьцуулахад хавьгүй удаан ажилласан тул хөрөнгө нь ч илт их. Жүжигчин бүсгүй Самсун болон Сөүлд гурван үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд нийт үнэ нь 17.8 сая доллар.

Үүнээс гадна 2004 онд авсан байшин нь 8.6 сая доллар, тансаг зэрэглэлийн эдлэн 2.6 сая доллар, 2017 онд авсан байшин нь 7.9 сая доллар билээ. Сонг Ке-Кё мөн Америкийн Нью Йорк хотод 1.7 сая долларын үнэтэй байр эзэмшдэг. 

Тэд гэр бүл болоод удаагүй учир хамт цуглуулсан хөрөнгө нь ч тийм их биш. Хосуудын гэрлэлт одоо бүрмөсөн дууссан бололтой. 

Гэвч Сөүлийн гэр бүлийн шүүх дээд шүүх Жан Жин-Ёныг томилж, гэрлэлтийн зөвлөх эмчилгээнд явуулж долдугаар сарын сүүлчээр үр дүнг нь харахаар тогтоосон ажээ.