Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн БНСУ-Мексикийн халз тоглолт урд шөнө Ростов хотын "Ростов арена”цэнгэлдэх хүрээлэнд болж 2:1-ээр мексикчүүд хожсон билээ.

Энэхүү тоглолтыг ОХУ-д айлчилж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин  гэргийн хамт үзсэн юм.
Шүүгчийн сунгасан 5 минутын 3 дахь минутад БНСУ-ын тамирчин Сон Хён Мин  гоол оруулав. Тэрбээр шигшээ багийн тоглолтдоо 69 дэх удаа оролцон, 22  дахь гоолоо оруулсан нь энэ юм. ,

Тэгвэл уг тоглолтын дараа Солонгосын шигшээ багийн довтлогч Сон Хён Мин  ДАШТ-д ялалт авч чадаагүйдээ харамсан Ерөнхийлөгчөөсөө уучлал гуйжээ. Түүний хувьд энэ удаа багаараа ялж чадаагүй ч нэр төрийн гоолыг хийж, Английн Премьер Лигийн бүтээгдэхүүн гэдгээ баталж  чадлаа.