Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна.

Уг вирусийн голомтот бүс БНХАУ-аас өөр орнуудад, зарим тохиолдолд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол олон бүртгэгдэж буйг ДЭМБ-аас анхааруулж байна. Ялангуяа сүүлийн гурав хоногт БНСУ-д дэгдэлт нэмэгдэж, 700 гаруй тохиолдол бүртгэгдэж, онц байдал зарласан.

Үүнтэй холбоотойгоор манай улсын онцгой комисс тус улсаас ирэх нислэгт хязгаар тогтоох эсэх талаар хуралдаж байна. 

БНСУ-аас Монгол руу ирэхээр 4284 хүн тасалбар авчээ. Иймд гуравдугаар сарын 02-ныг хүртэл нислэгт хязгаарлалт хийх саналыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан байна. 

Саналыг тус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.