АНУ-ын засаг захиргаа энэ оны зургадугаар сарын 12-нд болсон Америк-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх үүднээс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах төлөвлөгөө, хуваарийг БНАСАУ-ын талд гаргаж өгнө гэж АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, Аляска муж улсад ажиллаж буй АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийг дагалдан яваа дээрхи төлөөлөгч хэлэхдээ “Умард Солонгосын эрх баригчид хүлээсэн үүргээ ягштал биелүүлэхэд бэлэн байгаа эсэхийг бид удахгүй мэдэх болно. Дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон зүйлсийг амьдралд хэрэгжүүлэх үзэл баримтлалаа танилцуулахдаа бид тэдэнд тодорхой асуултууд тавьж, төлөвлөгөө-хуваарийг санал болгоно” гэж тэмдэглэсэн байна.
 
АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох үйл явцын тодорхой хугацааг дурдаагүй хэдий ч уг үйл ажиллагааг сунжруулахгүй гэдгийг сэтгүүлчдэд ойлгуулсан аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг