Солонгос түмэнп олон зууны турш уламжлагдан ирж буй солонгос мэргэн ухаан бол Дорнодын нарийн мэдрэмж болон Азийн өвөрмөц байдлын хослол юм.

  1. Хүн юутай ирэх нь чухал биш. Харин сэтгэлдээ юу тээж ирсэн нь чухал.
  2. Хэрэв эмэгтэй хүн дур булаам байвал амьдрал 3 жил аз жаргалтай байна. Хэрэв эмэгтэй хүн сайн тогооч байх юм 30 жил жаргалтай амьдарна. Хэрэв эмэгтэй хүн эдгээрээс гадна ухаантай байх юм бол 3 үеэрээ аз жаргалаар бялхах болно.
  3. Өчигдөр бол түүх, маргааш бол тааж болшгүй нууц, өнөөдөр бол бэлэг.
  4. Эрэгтэй хүн бүр эцэг болох хүртлээ хүүхэд байдаг.
  5. Хүний дутагдлыг олж харах үедээ өөрөө хэд хэдэн дутагдалтай гэдгээ сана.
  6. Сурах цаг алга гэж ярьж буй хүн сурах цагтай байсан ч сурдаггүй.
  7. Замыг мэдэж байгаа бол гүйцэж түрүүл.
  8. Гурван жил бэлтгэл хийсний дараа нохой хүртэл шүлэг уншиж эхэлнэ.
  9. Ямар ч мэдээ байхгүй бол энэ нь өөрөө сайн мэдээ.
  10. Бүх тэнгэрийг алгаараа хаах гэж бүү оролд.
  11. Бар үхэх үед арьс нь үлддэг бол хүн нас барах үед нэр нь үлддэг.
  12. Байшин шатсан нь зүгээр. Байшинтай хамт хорхойнууд үхсэн.
  13. Инээмсэглэж буй хүний өөдөөс нулимж болдоггүй.
  14. Модруу авирч чадахгүй юм бол хараад хэрэггүй.
  15. Шинэ хувцас сайхан бол хуучин нөхөрлөл түүнээс илүүтэй сайхан.
  16. Адилхан үзэл бодолтой хүмүүс эхний уулзалтаар л найз болдог бол өөр өөр үзэл бодолтой хүмүүс мянга уулзсан ч найз болж чаддаггүй.
  17. Далай тэнгисийг давсархаг эсэхийг мэдэхийн тулд бүхэлд нь уух шаардлагагүй.
  18. Өнхөрч буй чулуу хөвдөөр дүүрдэггүй.
  19. Сүхний 100 цохилтын дараа унадаггүй мод гэж байхгүй.
  20. Сайхан үлгэр ч гэсэн олон удаа сонссоны дараа залхаадаг.
  21. Тэнгэр нурсан ч гэсэн мөлхөөд гарах нүх үргэлж байдаг.