Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар /аймгаас төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд 50 настай иргэн осолджээ.

Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон аж.

Дуудлагын дагуу тухайн газарт 3 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон бйна. Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан. 06.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ гэж ОБЕГ мэдээллээ.