Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Туул” голын шинэ гүүрны доод талд автомашин голд орсон, дотроо хүнтэй байна гэсэн дуудлага өчигдөр буюу 07 дугаар сарын 27-ны 15 цаг 03 минутад Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 16:35 цагт очиж, иргэн Н /39 нас, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь “Приус-20” загварын автомашинтай голын усанд байсныг эсэн мэнд гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Эх сурвалж: ОБЕГ