2019.12.21-22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэж ТЦА-аас мэдээллээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

·         Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9 

·         Мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал: 

-2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан. 

-2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.