Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна.
2018.12.24-28-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1421 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1120 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 30 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 5 нь бага насны хүүхэд ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 9, явган зорчигч 3 бүртгэгджээ.  

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

1.БЗД-ийн нутаг Алтан-Өлгийн гудамж, T.Pruis маркийн автомашины ард ачаа ачиж байсан явган зорчигч Х-г T.Pruis маркийн автомашин мөргөж, явган зорчигч 22 настай, Х-н амь нас хохирсон.


2.Мөн СХД-ийн нутаг Баянголын 32-р гудамж T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 33 настай, эмэгтэй Ц-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.


Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногтой харьцуулан авч үзвэл Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийж буй хяналт шалгалт, зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол 7 хувиар, гэмтсэн хүний тоо 33 орчим хувиар буурсан ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 40 хувиар өссөн байна.