Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучнаар Баянзүрхийн товчооны уулзварт өнөө өглөө автомашины осол гарчээ.

Тодруулбал, Налайхаас Улаанбаатар явах чиглэлд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөөний 08 цаг 20 минутын орчим Hino маркийн ачааны автомашин нь Volvo маркийн ачааны автомашин, Hyundai Porter, Toyota prius-30, Honda Insight маркийн автомашинуудыг мөргөж, ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна. 

Hino маркийн автомашин жолооч 43 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер-2,24 хувь/ байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...