Хятадад 10 см-ийн (4 инчийн) хэмжээтэй хавдрыг бөөлжиж гаргасан согтуу эр дотоод эрхтэнийхээ амин чухал хэсгийг алдахаас айн буцааж залгижээ.

Хятадын Хубэй мужаас гаралтай 63 настай тэрээр уг үйл явдал болохоос хэдэн долоо хоногийн өмнө хоолой нь зовиурлаж байсан ч амьсгалах болон идэхэд нь төвөг учруулахгүй байсан учраас эмнэлгийн тусламж авахгүй байхаар шийдсэн тухай AsiaOne агентлаг мэдээлжээ. 

Энэ сарын эхээр архи уусны дараа түүний дотор нь муухайрч, идсэн хоол болон бусад зүйлсийг гэнэт бөөлжиж гаргажээ. Дараа хоолойнд нь хурц өвдөлт мэдрэгдсэн байна. Түүний аманд хэл шиг зүйл мэдрэгдсэн ба 10 орчим см байсан гэжээ. Тэрээр ханиалган үлдсэн хэсгийг гаргахаар хичээсэн ч төгсгөл нь хоолойных нь хананд бэхлэгдсэн байсан тул өөрийн эрхтэнийг санамсаргүй огиж гаргасан байх гэж бодоод, усаар даруулан буцааж залгижээ. 

Вухан их сургуулийн хүн эмнэлгийн эмчийн хэлснээр энэхүү нууцлаг зүйл нь хоолойн хананд нь ургасан хавдар болохыг баталсан байна. Доктор Денг Таогийн хэлэнээр хүчтэй огисноос хавдар нь салсан байна. Хэрвээ хавдар үргэлжлүүлэн томорсон бол амьсгалын замыг нь хаах байсан.  Хавдар хоолойн амсар хэсэгт байсан нь азтай хэмээн мэдэгджээ. Жижиг мэс заслын ачаар хавдарыг тайрах мэс засал хийсэн ба ойролцоогоор 15 см хэмжээтэй байсан аж. Фибромас гэх хавдар нь хоргүй байдаг ч амьсгалыг нь боох эрсдэлээс гадна бусад аюулыг дагуулах эрсдэлтэй байсан гэнэ.