Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа "Ардчилсан нам энэ сарын 5-ны өдөр IX Их хурлаа хуралдуулна. Үүний дараа буюу 12 дугаар сарын 6-нд АН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Бид нэг түүхэн саналыг намынхаа их хуралд хүргүүлээд байна. Энэ нь юу вэ гэхээр зөвхөн УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших квот байдаг. Тиймээс цаашид нийслэл, дүүрэг, аймаг, суманд 30-иас доошгүй хувьд нь эмэгтэйчүүд нэр дэвших квотыг бий болгох санал хүргүүлсэн. Үүнийг намын гишүүд дэмжинэ гэж итгэж байна. Үүнтэй холбоотойгоор хуралдана." хэмээн мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Эмэгтэйчүүдийн холбооны хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Саяхан С.Одонтуяаг 2 дахь удаагаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр улируулан сонгоод байгаа. Тус тус хурлаар шинэ тэргүүнээ батламжилна, дүрмээ батална. Баруун төвтэй намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хэлэлцэнэ" гэдгийг хэллээ.


АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын IX Их хурлыг маргааш буюу 12 дугаар сарын 5-нд хуралдуулах тушаал гаргаад буй юм.