УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж хуралдаанаар УИХ-ын Дэг нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэцэд өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 баталлаа. Ингэснээр УИХ нийт 11 байнгын хороотой болж байгаа юм. Гурван байнгын хороо нэмэгдэж байгаа уг асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

Энэ парламент бас л гайхашруулж байна. Хямралын үе гэдгийг мэдэж байна уу? Өнөөдөр улс орны эдийн засаг хямарчихсан, ААН-үүд хаалгаа барьж байгаа, татварын орлого хэдэн их наяд төгрөгөөр тасарчихсан үед ажиллаж байна гэдгээ ойлгож байна уу. Төр нь улам л данхайгаад байх юм. Ийм олон байнгын хороо хэрэггүй шүү дээ. Өмнө нь болж л байсан биз дээ. Уг аливаа зүйлийн агуулга чухал болохоос хэлбэр чухал биш. Энэ олон байнгын хороог дагаад төсөв нэмэгдэнэ, зардал шаардагдана. Ийм мөнгө энэ улсад байхгүй. Иймээс ард түмнээсээ ичиж эргэж хармаар байна. Ёс зүйн хороо гэж байгуулжээ. Яахаараа 76 хүний ёс зүйг нэг хороо хариуцах ёстой гэж. Би дүүрэг дээр ажиллаж байсан. Тэнд өдөр шөнөгүй бага цалингаар ажиллахдаа төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргадаггүй юм. УИХ-ын гишүүн хүн тангарагаа өргөхдөө л ёс зүйтэй байна гэдгээ амласан биз дээ. Нэгэнт ёс зүйтэй байна гэж тангараглачихаад ёс зүйн хороогоор яах гээд байгаа юм бэ ?

 Бичлэг үзэх: