Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилохоос татгалзжээ.

НИТХ өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд ээлжит бусаар хуралдааж, нууц санал хураалт явуулан Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Нийслэлийн Засаг даргыг сонгосон НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд батлах журамтай. Гэвч тус тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлсэн эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байсан юм. 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзсан албан бичгийг НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг дарга байсан С.Батболд өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа нийслэлийн МАН-ын бүлэг болон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Гэвч хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдаан дээр НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрөө заалнаас нэр дэвшсэн. Ингэснээр нууц санал хураалт явуулахад хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн юм. 

Тиймээс дахин нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн олонх буюу 24 нь С.Мөнхчулууныг дэмжиж саналаа өгснөөр хотын даргаар С.Мөнхчулуунышщг томилсон боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахаас татгалзлаа.


Ерөнхий сайдын татгалзсан албан бичгийг хүргэж байна.