ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзжээ. Энэ тухай Оросын ГХЯ мэдээлэв.

Өмнө нь тэрбээр Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой яриа хэлэлцээ хийсэн. Талууд хоёр улсын харилцаа хийгээд Солонгосын хойгийн эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцсэн юм.

АНУ-Умард Солонгосын уулзалтад Умард Солонгос идэвхтэй бэлтгэж байгаа билээ. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль АНУ-д айлчилж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой хоёр улсын удирдагчдын Сингапурт хийхээр товлосон дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцсэн юм.