УИХ-ын чуулганы нэгд хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Жавхланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө.

УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрөө Байнгын хорооны гишүүнээс гарах хүсэлт гаргасан бөгөөд түүний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.