МУГЖ С.Жавхлан УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, хамгийн олон хүний санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Энэ жилийн сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшиж, "өвдөг шороодсон". Тэрээр энэ талаараа дөнгөж сая цахим хуудсаараа мэдээлэл хийлээ.

С.Жавхлан "Нутгийнхандаа хандаж нэг юм хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Энэ амьдрах насандаа би хэзээ ч энэ нутагтаа дахиж ирэхгүй. Миний ахан дүүс мэнд амгалан, жаргалтай байх болтугай, баярлалаа" хэмээв.