Чуулганы хуралдаан байр сууриа илэрхийлэхэд нэлээн бухимдалтай байсан гишүүдийн нэг нь С.Жавхлан. Тэрбээр энэ үеэр "Гадаадын тагнуулын алба Монголд ирж баривчилгаа хийсэн. Галт тэрэг замаас унаж, осолдлоо. Яам, тамгын газарт хүн амины хэрэг гарлаа. Орон даяар цахилгаан тасарлаа. Их хэмжээний мөнгө айлын гэрээс олдлоо.Ийм байхад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж болохгүй юм уу. Би лав энэ бүхнийг харж тэсэхгүй нь. Чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын үгээс эрх ашгийн зөрүү харагдсан. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь ч болтугай төр түмэндээ үнэн тайлбар хийх болов уу гэтэл байдаггүй. Дээр хэлсэн зүйлс бол Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулах ноцтой шалтгаан. Ийм асуудлыг хажуугаараа өнгөрүүлж, хэлээ хазаад сууж байгаа нь харамсалтай.  Улс оронд ийм асуудал үүсээд байхад энд тэндээс  зээл  л гуйх  юм. Хэлээ хазаад суудаг Ерөнхий сайдтай, энд тэндхийн төмөр өргөдөг Ерөнхийлөгчтэй. Та гурав мэдээлэл хийж, энэ нийгмээ зөөлрүүлэх хэрэгтэй” гэсэн юм.