"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-аас залуусын сэтгэлгээг цэгцлэх, нийгмийн оюун санаанд гэрэл нэмэх зорилгоор  "Цэгцтэй сэтгэх арга" сургалтыг зохион байгуулж байгаа билээ. 

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:
            1. Өөрт тулгарч буй асуудлуудыг танин мэдэх
            2. Асуудлыг үүсгэж буй шалтгааныг танин мэдэх
            3. Асуудлыг шийдвэрлэх хэрэгцээг зорилго болгон төлөвлөх арга замыг танин мэдэх
            4. Зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцүүдийг танин мэдэх
            5. Зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай өгөгдлийг цуглуулах арга замыг танин мэдэх
            6. Өгөгдлийг боловсруулж мэдээлэл болгох арга замыг танин мэдэх
            7. Мэдээллийг боловсруулж мэдлэг болгох арга замыг танин мэдэх
            8. Мэдлэгт үндэслэн зорилгыг хэрэгжүүлэх дүгнэлт боловсруулах арга замыг танин мэдэх юм.

Сургалтыг Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д. Жаргалсайхан удирдан явуулах юм байна. Тэрбээр судлаачдын хамт системийн аргачлалыг улам боловсронгуй болгох зорилгоор нийгэмд тулгамдсан, тодорхойгүй асуудлуудыг цэгцтэйгээр судалж ирсэн юм.

Бүртгүүлэх холбоос: Энд дарах

Хэзээ: 2021.03.17-2021.03.26  дуустал Даваа, Лхагва, Баасан гарагуудад  18:00 -20:30 цаг хүртэл. Нийт 5 өдөр.
Сургалтын хэлбэр: Онлайн
Сургалт явагдах платформ: Zoom meeting
Сургалтын төлбөрийг дор дурьдсан дансанд төлсөн тохиолдолд таны бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
           Хүлээн авагч: “Залуу судлаачдыг дэмжих сан”
           Харилцах банк: Худалдаа хөгжлийн банк
           Харилцах данс: 460009314
           Сургалтын төлбөр: 100,000 төгрөг

Системийн сэтгэлгээ буюу цэгцтэй сэтгэлгээ нь хэний ч өмнө тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж олох, шийдвэрлэхэд хэрэглэгдэх оюун санааны хэрэгсэл юм. Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Д.Жаргалсайхан цэгцтэй сэтгэлгээний талаар "Хүн аливаа үйлдэл хийхийн өмнө заавал сэтгэн боддог. Сэтгэж бодсоноороо дүгнэлтийг хийж, дараа нь юу хийх вэ гэдгээ шийддэг. Хэрэв сэтгэн бодож байгаа арга барил нь цэгцгүй бол мэдээж дүгнэлт нь худлаа гарч таарна. Үүнээс үүдэн дараагийн хийж байгаа зүйл нь худлаа болж тэр хүн өөртөө болон өрөөл бусдад мянган асуудал үүсгэдэг. Бөөн асуудал үүсгэчихээд түүнийгээ шийдэж чадаагүй энэ хүн ирээдүйн сайн сайхан хүсэл мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхгүй.  Бидний амьдарч байгаа энэ нийгэм маань тийм асуудлуудаар дүүрчихсэн байна  шүү дээ. Миний бодлоор хүн бүр танин мэдэх арга барилд суралцаж эхэлбэл бидний сэтгэлгээ цэгцэрч эхэлнэ" хэмээн ярьсан байдаг. 

"Хүн бүр системийн сэтгэлгээний арга барилыг заавал эзэмших хэрэгтэй. Ийм цэгцтэй сэтгэдэг хүн бол аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай мэдлэгийг олж авах, бүтээх маш хүчтэй зэвсэгтэй боллоо гэсэн үг." 

Энэ талаар дэлгэрэнгүй уншиж судлахыг хүсвэл эдгээр ярилцлагыг уншина уу.

✔Цэгцтэй сэтгэлгээ гэж юу ?Д.Жаргалсайхан: Хэрвээ бид хайрцаглагдаагүй бас цэгцтэй сэтгэлгээтэй бол юун Эйнштейн, Стивен Хокинг...

✔Цэгцтэй сэтгэлгээ, системийн шийдлийн талаар Д.Жаргалсайхан: Мэдлэг сэтгэлгээгээ цэгцлэхээс эхэлнэ

✔ Системийн сэтгэлгээг дэлхийн улс орнууд яагаад чухалчилж байна вэ, бид өдөр тутамдаа өөртөө асуудал үүсгэхэд хүргэдэг бидний сэтгэлгээний хэв маягууд Д.Жаргалсайхан: Системийн сэтгэлгээ бол сонголт биш амьдралаас урган гарч байгаа тулгалт юм

✔Системийн загварыг ашиглан агаарын бохирдлыг бууруулах нь" , бидний сэтгэлгээний алдаа сэдвээр Д.Жаргалсайхан: Бид залхуу сэтгэлгээгээ шинэчилж, үүрэг хүлээхгүйгээр утаанаас салж чадахгүй

✔Орчин үеийн компаниудын төлөвшилт, түүний өрсөлдөх чадварыг нь үнэлэх шалгуур хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Д.Жаргалсайхан: Нийгмийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид манлайлж оролцохоос өөр сонголтгүй

✔ Нийгэм хэмээх хийсвэр ойлголтыг иргэн бид яагаад нэгтгэж цэгцтэй болгох ёстой тухай мөн системийн аргыг хэрэглэснээр бид нийгмийн тухай ойлголтоо хурдан цэгцлэх боломжтой талаар

Д.Жаргалсайхан: Бид мэдлэггүй, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас улс төрчдөд боломж олгоод байгаа юм

✔Тов тодорхой хэмжүүргүйгээс болоод бид хөгжихгүй, нөгөө Монгол гацаандаа хий эргэсээр л байх болно, сэтгэлгээг цэгцлэх хэрэгцээ, шаардлагын талаар Д.Жаргалсайхан: Амьдралынхаа утга учрыг мөнгөөр хэмжсэн нь монголчуудын алдаа

✔Боловсролыг заавал нэр хүндтэй, өндөр төлбөртэй сургууль, дамжаанд сурснаар биш, хүн өөрийнхөө байгалиас заяагдмал чанар буюу бодох сэтгэх боломжийг илүү тод ухамсарлаж бас түүнийгээ эмх цэгцтэй ашиглаж чадвал өөрөө өөртөө олгож чадна

Д.Жаргалсайхан: Боловсролын талаарх ойлголтоо цэгцлээгүй цагт бид асуудалтайгаа эргэлдсээр байх болно