Парисын хэлэлцээрт нэгдэж дэлхийн дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулахад бэлэн буйгаа Сири мэдэгдлээ. Тус улсын Хүрээлэн буй орчны дэд сайд Вадах Катмави ХБНГУ-ын Бонн хотод болж буй COP23 чуулганы үеэр ийн хэлсэн байна. 

АНУ-ын нэрийг цохон тэмдэглээгүй ч ноён Катмави “Бүх улс орон дэлхийн дулааралд хариуцлага үүрэх хэрэгтэй” гээд хүлэмжийн хийн ялгаруулалтаар хоёрт ордог улсыг үүргээ биелүүлэхийг уриалсан юм. 

Боннд болж буй чуулганд 190 улс орны төлөөлөгчид оролцож байна. Сириэс бусад бүх орон Парисын гэрээг үзэглэсэн байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургадугаар сард Парисын хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасан. Түүний байр суурь хэвээр байгаа Америкийн төлөөлөгчид хэлжээ.