Аравдугаар сард дэлхийн хамгийн удаан, арилжааны нислэгийг Сингапур улс хийх гэж байна. 10 дугаар сард эхлэх энэхүү нислэг нь 18 цаг 45 минут үргэлжлэх бөгөөд нийт 9500 миль буюу 15288 км замыг туулах юм байна.

Уг нислэгт шинэ Airbus A350-900ULR нисэх онгоцыг 18 цаг 45 минутын ашиглах аж. Одоогийн хамгийн урт нислэгийг Катар Эйрвэйз зорчигч тээврийн компани 9255 миль газар болох Доха, Окландын хооронд ажиллуулдаг. Өмнө нь Сингапурчууд Сингапураас Нью-Йоркийн чиглэлд нислэг үйлдэж байсан ч түлш шатахууны өндөр өртөг, зардлаас болж нислэгийг зогсоосон юм.

Airbus A350-900ULR онгоц нь түлшний хувьд хэмнэлттэй төдийгүй өндөр тааз, том цонх, өргөн бие, гэрэлтүүлэг бүхий орчин нь аяллын тав тухтай байдлыг илүү бий болгодог байна.

Их Британий хамгийн удаан зогсолтгүй маршрут бол гуравдугаар сард эхэлсэн Лондон, Перт хотуудын хоорондох 9,009 миль Qantas үйлчилгээ юм.


Эх сурвалж: https://www.theguardian.com/