Сингапур улсын нэр бүхий иргэд Монгол Улсад Covid-19 оношлуур худалдан авахад нь зориулж хандив өргөжээ.

Тэд 30 мянган сингапур доллар хандивласан бөгөөд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Т.Лхагвадоржид гардуулжээ. 

Энэ талаар элчин сайд Т.Лхагвадорж өөрийн твиттер хуудсандаа "Сингапур нөхөддөө маш их баярлалаа"  хэмээн жиргэсэн байна.