Симсчид цахим амьдралынхаа цоорхой нүхийг бөглөж, симээрээ угаалга хийлгэж, хувцас хатаалгах боломжтой болжээ. Electronic Arts, Maxis хамтран Laundry Day Stuff нэртэй шинэ нэмэлт цэс өнгөрсөн сард гаргасан. Их цэвэрлэгээний өргөтгөлтэй болохыг симсчид эртнээс л EA Games-ээс хүсчээ. Улмаар компанийн зүгээс нийт 768 мянган тоглогчийг хамруулсан зургаан удаагийн санал асуулга явуулсаны эцэст их цэвэрлэгээний өдөртэй болох шийдвэх гаргажээ. 

The Sims 4 Laundry Day Stuff-ыг суулгаснаар угаалгын машинтай, хатаагчтай, нэдрүүлэг, түмпэн зэрэг зүйл нэмэгдэнэ. Түүнчлэн хувцсаа өлгөж хатаасан ч болно. Зарим хүнд энэ ажил эсрэгээрээ ядаргаатай санагдаж мэдэх. 

Их цэвэрлэгээнээс гадна америкийн хөдөөний стилийн хувцас, гэрийн чимэглэл, үс засалт нэмэгджээ. Одоо Sims 4 Laundry Day өргөтгөлийг татаж Mac, Windows PC-гээр тоглох боломжтой.