МОСКВА. /RIA Novosti/.  Ойн түймэр гарсны улмаас Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Буриадад онц байдал тогтоолоо гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Түймрийн талбай нэмэгдэж, Сибир болон Алс Дорнодын бусад бүс нутгийн хот, тосгод утаанд автаж, иргэд утаанд хордон, амьсгалын замын өвчний оноштойгоор эмнэлэгт хандах нь эрс ихэссэн байна. 

Гурван сая орчим га тайга түймэрт өртөж, 500 голомт бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн талбай нь нэмэгдсээр байна гэж Оросын Онцгой байдлын тэргүүн дэд сайд Александр Чуприян урьд нь мэдээлжээ. Түүний хэлснээр, хүн амын суурингууд болон эдийн засгийн объектуудад аюул учраагүй боловч утаа тархаж, зарим хот, тосгонд "амьдрах нөхцөл" улам муудаж байгаа аж.

 


Эх сурвалж: Монцамэ агентлаг