Дипломат болон албан /сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болсон билээ. Энэ оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо уг хэлэлцээрт гарын үсэг зурсан нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болох юм.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан, мөн швейцарь улсын сервис паспорт эзэмшигч иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэхүү хэлэлцээрээр энгийн паспорт эзэмшигч Монгол иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох асуудлыг тохиролцов.

 

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ