Блокчейн хэмээх технологийг зах хязгааргүй боломж бололцоо, хөрөнгө оруулалт, үр ашиг хэмээн үзэж салбар бүрт туршиж эхэллээ. Тухайлбал  Швейцарь улс анх удаа блокчейн платформоор орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдах гэж байна. 

Ирэх 11 дүгээр сард энэхүү саналаа явуулах юм. Тус улсын хувьд 2016 онд  “Crypto Valley”-г байгуулсан бөгөөд татварын орчинг чөлөөлж эерэг ханддаг юм. Блокчейн хэмээх технологийг хэдийнэ зөвшөөрсөн энэ улс татвараа хүртэл биткойноор авч байсан билээ. Мөн энэ сарын 6-нд крипто валютын банктай болсон анхны улс болсон ажээ.

Эх сурвалж: https://cointelegraph.com