Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө хуралдаж, шийдвэрээ гаргалаа.

Хуралдааны төгсгөлд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн 100 хувь санал нэгтэйгээр дэмжив.

МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг өчигдөр тус асуудлаар хэлэлцэж, мөн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилохыг эсэхийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг шууд дамжуулж байна.