Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т орших Шилийн Богд ууланд өнөөдрийн 17 цаг 20 минутын үед түймэр гарчээ.

Түймэр гарсан талаарх дуудлагыг холбогдох байгууллагуудад шуурхай өгсөн байна. Яг одоо ойролцоох жуулчны баазын ажилчид, Шилийн богдын ойролцоох Хилийн цэргийн 0184 дүгаар заставын бие бүрэлдэхүүн түймрийг унтрааж байна.

Одоогоор нэг км урт, 300 метр өргөн газар түймэрт өртсөнийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Шилийн богд уул, 2019.04.22, 17 цаг 20 минут