Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг: 

"Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татаж буйгаа илэрхийлэхийн дашрамд энэхүү өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албанд өөрсдийн бие даасан итгэл үнэмшлээрээ нэрийг минь дэвшүүлэн, итгэл үзүүлсэн шүүгч нараасаа хүлцэл эрж байна. Гэвч та бүхний үзүүлсэн энэ итгэл надад шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүргэх үйлс, шүүн таслах ажилдаа мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ дайчлан, шүүгчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах урам зориг өгсөн тул шүүгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний өндөр хариуцлагатай албанд өөрсдийн итгэл үнэмшлээрээ Ц.Өрнөндэлгэр миний нэрийг дэвшүүлсэн шүүгч нартаа чин сэтгэлээсээ талархлаа.

Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татаж буйгаа илэрхийлж, надад итгэл үзүүлсэн шүүгч нараасаа хүлцэл өчье” гэжээ.