Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж 11 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцлээ.

Хуралдаанаар 2 шүүгчид сануулах, 1 шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулж, 1 шүүгчид 3 сар 30 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.

Харин 4 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба мэдээллээ.