Шүүгч М.Батсуурь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа тараасан гэж үзэн өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан байна.

Өргөдөлд Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр 5 жил ажиллаж байгаагаа дурьдаад ажиллаж байх хугацаанд мэргэжлийн ёс зүйг баримталж ирсэн талаараа дурьдаад "Намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн болон 49 хувийн хувьцааг "Монголиан коппер корпорейшн" ХХК-д хууль бусаар худалдан авахад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж гүтгэсэн. Миний бие "Монголиан коппер корпорейшн" ХХК болон Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, 70 сая ам.доллартай холбоогүй" гэжээ.

Энэ сарын 6-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүгч Мишиг овогтой Батсуурийг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мөнгө угаалтын системд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ, ШЕЗ-д гомдол гаргахаар болсон талаараа мэдэгдэж байсан билээ.

Өргөдлийн бүрэн эхтэй танилцана уу