НМХГ-аас Зайсан дахь KFC салбарын хоолноос 30 гаруй иргэд хордлого авсантай холбоотой хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийж байна. 

Анх энэ сарын 8, 9, 10, 11-ний өдрүүдэд тус салбараас хоол идсэн 16 хүн ойр ойр бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс мэргэжлийн хяналтын байгууллагад өгчээ.

Мэдээллийн мөрөөр МХГ нарийвчилсан шалгалт хийж байна гэлээ.

Шинжилгээний хариуг гаргахад тухайн хоолонд өсгөвөр үүсгэх зэрэг хугацаа шаарддаг. Иймээс стандартын дагуу хугацаа шаардана, технологийг яаравчуулах боломж байхгүй гэв.

Мөн тус газар ажилладаг 28 хүнийг эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулсан. Магадгүй ажилтан нян тээгч байвал энэ төрлийн хордлого гарах  магадлалтай гэв.

Дуудлагын мөрөөр  Зайсан дахь KFC салбарт ХУД-ийн МХГ-ын 3 байцаагч ажилласан бөгөөд прокурорт санал хүргүүлж тус салбарыг энэ сарын 13-нд түр хаажээ. Яг юунаас болж хоолны хордлого гарсан бэ гэдгийг илрүүлэхийн тулд тус газраас, 

  • хоолны дээж, 
  • ундааны 4 сорьц
  • тоног төхөөрөмжөөс арчдас авч төв лабораторидаа шинжлүүлсэн байна. 

Сүүлд "Сансар" салбараас иргэд хоолны хордлого авсан гэх яриа гараад буй. Үүнийг тус газар үгүйсгэж албан ёсоор мэдээлэл ирээгүй гэлээ.

“Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар”-ын “Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс”-ийн дарга Д.Цэнд-Аюуш:

Түүхий эдийг шалгахад үндсэн түүхий эдээ БНХАУ-ын Шандун мужийн Шандун индустрал компаниас авдаг юм байна. Мөн нэмэлт орцууд, хэрэглэж байгаа ус, тоног төхөөрөмжүүдийг шалгасан. Энэ мэтээр холбогдох бичиг баримтыг шалгаж байна. Урьд нь KFC салбараас ийм тооны хүнийг хамруулсан хоолны хордлого гарсан удаагүй, иргэдийн санал гомдол ирж байсан.

Зөрчил гараагүй учраас бусад KFC сүлжээ рестораныг бүгдийг нь хааж, шалгаж болохгүй. Бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд ажиллаж байна. 

НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.БАДАМЦЭЦЭГ:

Энэ сарын 12-ны орой Зайсан дахь KFC салбарын хоолны анхны дээжүүд ирсэн. Тэр өдрөөс хойш лаборатори 24 цагаар ажиллаж байна. Голдуу хордлого үүсгэгч нянгуудыг тодруулах шинжилгээ хийсэн ч хараахан гарах болоогүй. Иргэд шинжилгээ хурдан гарсангүй гэж бухимдаж байна. Энэ шинжилгээний хувьд тэжээлт орчинд ургуулаад дахин нарийвчлан шинжлэхэд маш нарийн удаан явцтай байдаг. Даваа гарагаас хариу гарна. Одоогоор ургалтын явцад байгаа учраас нарийн хэлэх боломжгүй.

Бичлэг үзэх: