Аугаа Эх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал Москва хотын Улаан талбайд эхэллээ.

Энэ жилийн жагсаалд 130 гаруй нэгж цэргийн техник, 13 600 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Москвад үүлэрхэг байгаа учир Ялалтын баярын жагсаалын агаарын хэсгийг цуцалжээ.   

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Ялалтын баярын жагсаалын хүндэт зочин болсон байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хамт Улаан талбайн индэр дээр гарчээ.

Путин, Назарбаев болон ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев жагсаал эхлэхээс хэдхэн мөчийн өмнө Улаан талбайд ирсэн байна. ОХУ-ын төрийн тэргүүн ахмад дайчидтай мэндчилж, баярын мэнд хүргэлээ.

Баярын жагсаалыг шууд дамжуулж байна.