УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Тус тогтоолд УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан юм.

Тэгвэл яг одоо УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тус тогтоолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг шууд хүргэж байна.