Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав сүүлийн үед бөхийн холбоонд үүсээд буй допингтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Допинг хэрэглэсэн гэх үндэслэлээр нэр бүхий 5 бөхийн барилдах эрхийг 2020 оны 2 дугаар сарын 1-н хүртэл хоёр жилийн хугацаанд хассан. Гэвч тэдний барилдах эрхийг өнгөрсөн долоо хоногт сэргээсэн гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн.

Эрхийг нь сэргээсний дагуу дээрх 5 бөх болох Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай нар өнгөрсөн пүрэв гарагт болсон Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит, "Наадмын сорилго" барилдаанд барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг зарим бөх эсэргүүцсэнээр нэлээд маргаан үүсэж, дээрх бөхчүүдийг тус барилдаанд барилдуулаагүй юм.

 

Уг асуудлаар тайлбар мэдээлэл хийж буйг дүрс бичлэгээр шууд дамжуулж байна.