Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая Эрдэнэт хот дахь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн удирдлага, ажилчидтай уулзлаа.

Яг одоо үргэлжлүүлэн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар тус компанийн 9 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудын өрөөг битүүмжилж байна.

Тухайлбал, "Эрдэнэт үйлвэр" ХХК-ийн 

  1. Тэргүүн дэд дарга Б.Шинэбаатар
  2. Санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг
  3. Хууль, эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам
  4. Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн газрын дарга Д.Нэмэхбаяр нарыг ажлаас нь чөлөөллөө. Тэдний өрөөг битүүмжилж буй бөгөөд өрөөнөөс нэг ч цаас, бичиг баримт авч гарахгүй байхыг анхаарууллаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоогоод буй юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын үүргийн дагуу дээрх ажиллагааг явуулж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Мөн тэрээр "Бид ямар нэгэн хар төрүүлэхгүйн тулд ямар ч бичиг баримтад гар хүрэхгүй, авч явахгүй" гэв

Үйл явдлыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн байрнаас шууд дамжуулж байна.