УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр түүний нэрийг УИХ-ын даргад дэвшүүлсэн. Улмаар тус асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжээд буй юм.

Ингэснээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Яг одоо УИХ-ын гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байна.

Чуулганы хуралдааныг бүрэн эхээр нь шууд дамжуулж байна.