Эрдэнэтийн 49 хувийн хэрэгтэй холбоотой асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрээр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэл нээгээд шалгалтын ажил явуулж байна. Уг хэрэгтэй холбогдуулаг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны захирал О.Орхон, "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй Гинетик компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг энэ сарын 6-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор Прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед Монгол Улсын сайд байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Г.Золжаргал, БСШУС-ын сайд асан Н.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

Тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хүндэтгэлтэй хандаж, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан зүйл байхгүй" гэдгийг хэллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.