БНХАУ-аас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж"-ийн шав тавих ёслол өнөөдөр болж байна.

Уг төслийн нийт өртөг 267 сая ам.доллар юм. Барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр эхэлж буй бөгөөд  тус Цэвэрлэх байгууламжийг 3-н жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах аж.

Шав тавих ёслолыг шууд дамжуулж байна.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. 

Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна.