Хүн бүр нэг удаа ч болов унтахын өмнө өлсөх мэдрэмжийг авч байсан байх. Магадгүй та таргалахаас айж шөнө идэхээс татгалзаж, хөргөгч рүү ойртохоос айсаар байна уу? Тэгвэл сэндвич, нарийн боов зэргийг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр сольж энэхүү үйл явцыг аюулгүй болгож болох юм. 

Дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та удаан хугацаанд өлсгөлөнг дарж, сэтгэл амар унтаж, өглөө айдасгүйгээр жингээ үзэх боломжтой.

Та бүхэнд унтахын өмнө хүртэл идэж болох 7 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Попкорн

Клиникийн хоол тэжээлийн шинжээчдийн үзэж буйгаар давсгүй, маслогүй аяга попкорн гайхалтай зууш болж өгнө гэжээ. Энэхүү зуушинд сармисны нунтаг, хар чинжүү зэргийг нэмж идэх боломжтой.


2. Ногоо

Хэрэв та унтаж байхдаа өлсөж сэрдэг бол та унтахаасаа өмнө өөртөө хөнгөн, эрүүл салатыг бэлдэж тавихыг санал болгож байна. Мэдээж эрүүл, шинэ, нүүрстөрөгч, эслэгээр баялаг ногоонуулыг сонгох нь зохистой.


3. Шанцайтай алимны нухаш

Бидний ихэнх нь унтахын өмнө амттай зүйл идэхийг хүсдэг. Та үүнээс татгалзахгүй байж болно. Та чихэр, печень, жигнэмэг зэргийг шанцайтай алимны нухшаар орлуулаарай. Алимны нухшанд бага зэрэг үзэм нэмж болно.


4. Бяслаг

Харвардын эрдэмтэд хэтрүүлэн идэх нь өлсөх мэдрэмжээс ч илүү унтахад хүндрэл учруулдаг гэж үзжээ. Тиймээс орой, шөнийн цагаар хөнгөн зууш идэх нь тохиромжтой. Жишээлбэл та хэдэн зүсэм бяслаг идэх нь таны амтлах мэдрэмжид таашаал өгч, цадсан мэдрэмж төрүүлэхгүй байж чадна.


5. Гадил

Энэхүү гайхамшигт жимс нь биднийг тайвшуурлахад тусалдаг магни, калий агуулдаг ба нойр хүргэхэд тусалдаг мелатонин агуулдаг. Гадил жимс бие махбодид түргэн шингэдэг тул та шөнө өлсөх мэдрэмжээс болж сэрэхгүй нь лав.


6. Йогурт

Грек йогурт бол орой идэхэд хамгийн тохиромжтой зүйл. Энэхүү бүтээгдэхүүн өөх тос багатай, амархан шингэх уураг агуулдаг. Энэ нь удаан хугацааны турш өлсөглөнг дарж, цатгалан мэдрэмжийг төрүүлнэ.


7. Жигнэмэг

Яг одоо бид танд жигнэмэг, печень их хэмжээгээр ид гэж хэлээгүй. Бид яг одоо бүх төрлийн үр тарианы жигнэмэгийн тухай ярьж байна. Энэхүү бүтээгдэхүүн нүүрс усыг удаан агуулдаг ба удаан хугацааны турш өлсөглөнг эрүүл мэнд, нойронд хор хөнөөлгүйгээр дарах юм.