Зун, намрын улиралд шумууланд хазуулах нь түгээмэл үзэгдэл. Тос, гэрэл гээд шумууланд хазуулахаас сэргийлсэн зүйл олон байдаг ч заримдаа төлөвлөгөөгүй аялалд гарахдаа эдгээрийг мартах нь бий. Шумуул хазах нь ноцтой хорт нөлөөгүй ч загтнах нь төвөгтэй. Тиймээс бид танд шумууланд хазуулсан бол загтнахыг нь хэрхэн болиулах хялбар аргыг хуваалцъя.

1. Хивэг

Хивэг нь өөртөө загтнаа үүсгэхгүй байх орцыг агуулдаг тул шумуулын хазсан хэсэгт түрхсэнээр загтнаж, томрохыг нь намдаадаг. 

Хэрэглэх заавар: Хивэг, ус хоёрыг аяганд тэнцүү харьцаатай хийгээд өтгөн болтол нь нухаж бэлтгэнэ. Алчууран дээр нэг халбагыг аваад загтнаж буй газраа 10 минут орчим байлгаж, дараа нь чийгтэй алчуураар арчина. Хэрэв та маш олон хазуулсан бол хивэгтэй усанд орох хэрэгтэй. 1 аяга хивгийг бүлээн усаар дүүргэсэн ваннд хийн дэвтээгээд тухайн усандаа 20 минут хэртэй хэвтэнэ. Ингэхдээ шумууланд хазуулсан хэсгүүдээ хивгээр үрвэл загтнаа намдана.


2. Нунтаг мөс

Хүйтэн температур бүхий орчин, мөс зэрэг нь загтнаж, халуу дүүгэх мэдрэмжийг бууруулдаг. Мөс нь арьсыг тайвшруулдаг тул шумууланд хазуулсан хэсгээ мөсөөр жигнэснээр загтнаа маш түргэн үгүй болгоно. Гэвч энэ нь түр зуурынх. Эмч нарын зөвлөж буйгаар мөсийг арьсан дээрээ шууд тавьж болохгүй бөгөөд хэрвээ тавиад удаавал арьс гэмтээх магадлалтай. Тэгэхээр мөсний гадуур уут, алчуур жийрэглэх юм уу эсвэл хөлдөөж тавихад бэлтгэсэн савалгаа бүхий хэрэглэгдэхүүнийг ашиглан жин тавиарай. 


3. Зөгийн бал

Зөгийн бал нь маш олон антибактери, загтнаа намдаах орцтой. хазуулсан хэсэгтээ ганц хоёр дуслыг л дусааж түрхэхэд загтнааг үгүй болгоно. 


4. Зуун наст

Зуун наст бол маш олон хэрэглээтэй тасалгааны ургамал. Зуун настаас гарах шингэн нь загтнаа намдаах ба жижиг хэмжээний шархыг эмчилж, арьсанд халдвар орохоос сэргийлнэ. Зуун настын нэг навчийг авч зүсээд загтнаж байгаа хазуулсан хэсэг дээр шингэнийг нь ялган түрхээд хатаана. Хэрвээ дахин загтнавал дахин түрхэж болно. 


5. Сода

Айл болгоны гал тогоонд байдаг сода ч мөн хэрэглээ ихтэй. Талх барихаас өгсүүлээд толбо арилгах гээд л...

Содыг шумуулын хазсан хэсгийн өвчинг намдаахад ч ашигладаг. Хивэгтэй адил өтгөн зуурмаг болгон хэрэглэхэд болно. Харин таны арьс халуу дүүгэж эхлэвэл шууд цэвэр усаар угаагаарай. 


Эх сурвалж: Healthline