Крис Маркрэс хэмээх хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй өнгөрөгч Бямба гарагт анх удаа шүхрээр бууж үзжээ. Гэвч газардахдаа ямар нэг зүйл алга байгааг мэдэрсэн гэнэ.

Тэрээр чихрийн шижин өвчний улмаас хоёр хөлөө алдсан ба хиймэл хөлний тусламжтай явдаг аж. Гэвч түүнийг газраас 10 мянган тохой өндрөөс шүхрээр буухад баруун хиймэл хөл нь мултарч унажээ. 

Энэ талаар тэрээр "Би юу ч мэдээгүй. Миний адерналин өндөр байсан болохоор мэдээгүй байх. Би зүгээр л өөр зүйлсэд анхаарлаа хандуулж, зугаатай байсан" гэжээ.

Хоёрхон сар хэрэглэсэн тус хиймэл хөл нь 20 мянган ам.долларын үнэтэй байжээ. Крис ч даатгалын компани түүнд дахиж хиймэл хөл авахад хүрэлцэх хангалттай мөнгө өгөхгүй гэдгийг мэдэж байсан ба эргээд л тэргэнцэрээ ашиглах нь гэж боджээ. Гэсэн хэдий ч тэр өөрийн Фэйсбүүк хуудаснаа хүмүүсийн тусламжийг хүссэн утга бүхий бичвэр оруулсан байна.

Маргааш нь түүнтэй Жозеф Марсзалковски гэх тариачин эр холбогджээ. Тариачин эр түүний хиймэл хөлийг 110 арк бүхий шар буурцагны тариалангийн талбайгаасаа олсон гэжээ.

Тариачин эр түүний постийг хараад тариаланийн талбайдаа хайж үзэхээр шийджээ. Тийнхүү дрон ашигласан ч төдөлгүй цэнэг нь дуусч өөрийн биеэр хайсан гэнэ. Гэвч орой болоход юу ч олоогүй тул буцах гээд машин руугаа алхаж байхад нь хиймэл хөл харагдсан байна.

Тэд Фэйсбүүкээр холбогдон харилцаад, уулзах цаг товлон хиймэл хөлийг өгч авахаар болж, Даваа гарагт уулзжээ. Крисийн хиймэл хөл нь ганц хоёр зурагдсан л болохоос шинэхэн хэвээрээ байжээ. Тэр тариачин эрэгтэйд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож шагнал өгсөн байна.


Эх сурвалж: CNN