Үндэсний их баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хар үрээ түрүүлж,  Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар үрээ аман хүзүүдлээ.

Айргийн гуравдугаарт Төв аймгийн Угтаалцайдан сумын уяач Г. Баттулгын зээрд халзан үрээ тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүлэв.