Шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга 230 ширхэг амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хандивлалаа.

Тэрээр 28 тонн жинтэй автобус чирэх үзүүлбэр үзүүлж, цугларсан нийт 230.000 төгрөгөөрөө ийнхүү хандив өргөсөн байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байгаа аж.


Эх сурвалж: ОБЕГ