Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Ш.Түвдэндоржийг томилжээ. 

Тэрбээр МоАХ-ны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны гүйцэтгэх захирал, Нийслэлийн Ардчилсан намын дарга, Батлан хамгаалахын сайдын албыг тус тус хашсан туршлагатай улстөрч юм. 

Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажилласан.