Лонг арлын нэгэн залуу шоронд орох ялаас зугтахын тулд хуурамчаар нас барсны гэрчилгээ гаргуулсан ч үсгийн алдаанаас болон илчлэгджээ.

Робэрт Бэргэр хэмээх 25 настай залуу өнгөрөгч мягмар гарагт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр ял сонсоод буй юм. Тэр өмнө нь 2018 оны 12 дугаар сард хулгайн хэргээр, 2019 оны 6 дугаар сард дээрмийн хэргээр шийтгэгдэж байжээ.

Робэрт 2019 оны 10 дугаар сард дахин ял сонсох байсан ч шүүхийн шийдвэр унших үеэр түүний өмгөөлөгч Мэйр Моза нь Робэртийг нас барсан хэмээжээ. 

Тийнхүү Мэйр Моза Робэртийн нас барсныг батлах гэрчилгээг 10 дугаар сарын 28-нд шүүхэд өгсөн гэнэ. Гэрчилгээгээр Робэртийн үхлийн шалтгааныг амиа хорлолт гэсэн бөгөөд тарчилж үхсэн гэжээ.

Гэвч шүүхээс нас барсны гэрчилгээг нягталж үзэхэд бүртгэлийн газар гэх утга бүхий үгийг алдаатай, фонт болоод хэмжээний ялгаатай бичсэн байжээ. Тийнхүү гэрчилгээг бүртгэлийн газарт нь буцаахад хуурамч болохыг нь баталсан байна.

Уг хэрэг дээр мэргэжилтнүүд "Прокурорт хуурамч бичиг баримт өгнө гэдэг их дэмий санаа. Ялангуяа хараад л анзаарах алдаатай бол бүр л амархан хуурамч гэдгийг нь мэднэ" хэмээжээ. 

Харин хэрэг илчлэгдсэний дараа өмгөөлөгч нь мэдүүлэг өгөхдөө Робэрт өөрийг нь ашиглаж худал мэдүүлэг өгүүлсэн байна гэж мэдэгджээ. Гэвч прокурорууд түүний хэлсэнд итгэхгүй байгаа гэдгээ хэлжээ. 

Мөрдөгчдийн хэлж буйгаар Робэрт мужийг орхин зугтсанч 2019 оны 11 дүгээр сард Пенсилванид өөр нэг хэргээр баривчлагдсан гэв. Тэрээр шүүх байгууллагыг хуурах гэсэн оролдлогоороо 4 хүртэлх жилийн ял сонсож магадгүй ч одоогоор өмнөх хэргийнхээ ялыг эдэлж байгаа юм байна. 

Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар тэр Робэртийг үхсэн гэж мэдээгүй бөгөөд эхнэр нь түүнд үхсэн гэдгийг нь хэлсэн байна. Түүнчлэн гэрчилгээг хуурамч гэдгийг нь прокурорын газраас хэлэх хүртэл мэдээгүй бөгөөд 25 жилийнхээ карьертаа ийм зүйл үзээгүй гэжээ.


Эх сурвалж: CNN