Өнөөдөр ШХАБ-д оролцогч улсуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын Циндао хотноо эхэлж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин ШХАБ-д оролцогч улсуудын төрийн тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр хуралдааныг даргалан явуулах юм.

Үүний дараа ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүд болон олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдаан болох юм.Түүнчлэн ШХАБ-ын ойрын жилүүдийн хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлох баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болох аж. Үр дүнгийн гол улс төрийн баримт бичиг нь Циндаогийн тунхаглал байх юм.

ШХАБ нь 2001 оны 6 дугаар сарын 15-нд байгуулагдаж байсан юм. Одоогоор Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан улс нь ШХАБ-ын гишүүн орнууд бол  Беларусь, Афганистан, Иран болон Монгол улс нь ажиглагч орны статустай юм. Үүнээс гадна Армени, Шри Ланка, Непал, Камбож, Турк болон Азербайжан улсууд нь ШХАБ-ын яриа хэлэлцээний асуудлаархи түнш орнууд юм.


Эх сурвалж:Монцамэ агентлаг