Шинжлэх Ухааны Академийн хамт олон эрдэмтэн, оюутан төдийгүй шинжлэх ухаан сонирхогчдод зориулсан онлайн номын дэлгүүр ажиллуулж эхэллээ. Ингэснээр эрдэмтдийн гаргасан судалгааны бүтээлүүдтэй нэг дор танилцах боломжтой бүрдэж байгаагаараа давуу талтай.

www.bookstore.ac.mn цахим номын санд Монгол эрдэмтдийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгох зорилготой юм. 

Шинжлэх ухааныг дээдлэгч эрхэм хүн та www.bookstore.ac.mn-ээр нэвтрэн цахим дэлгүүрээр зочилж сонирхсон ном бүтээлээ онлайнаар захиалж худалдан авах боломжтой аж.

Худалдан авалт хийхдээ аль ч банкны картаар аюулгүй худалдан авалт хийх боломжтой. Мөн энэ талаар ажлын өдрүүдэд 08:30 - 17:30 цагийн хооронд онлайнаар болон оператортой холбогдож мэдээлэл авч, хүргэлтийн үйлчилгээ ч авч болох нь ээ.